card

Охин компаниуд

Их бодь  констракшн

Их бодь констракшн

Их Бодь Констракшн ХХК нь 2017 онд 4-н хувь нийлүүлэгчтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл барилга угсралт, төсөл хэрэгжүүлэгчийн чиглэлээр барилгын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын А бүсэд ашиглалтад оруулсан 3 төсөл, одоо баригдаж буй 5 төсөлтэй. Ачаа өргөх, төрөл бүрийн өргүүрийн угсралтын ажил, засвар техникийн үйлчилгээ хийх ӨБ-3.2 тусгай зөвшөөрөлтэй, 16 давхар хүртэлх Барилга угсралт хийх БА-4.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1 тусгай зөвшөөрөлтэй туршлагатай компани юм.

Холбоо барих дугаар: 90003049

Мэйл хаяг: enkhzul@ikhbodi.mn

Их бодь экүйпмэнт

Их бодь экүйпмэнт ХХК нь 2024 оны 2 дугаар сарын 14-ны өдөр Авто машинаар ачаа тээвэрлэх, Авто машины худалдаа, Авто машины засвар үйлчилгээ, Хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ, Хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Их Бодь Групп ХХК-ийн охин компани болон байгуулагдсан бөгөөд одоогоор 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Машин механизм хүчин чадал:

• Sany-SY412C-8 12м3 багтаамжтай 10 ширхэг
• Hyundai Migty-2 2.5тн даацтай
• Mitsubishi Canter-2.5тн даацтай
• Ковш 5тн даацтай 5м3 багтаамжтай
• Экскватор Volvo 360
• Hyundai 2900
• Zoomlion Авто ачигч 25тн даацтай
• Daewoo-25тн даацтай
• Scania-27.5тн даацтай, Тенттэй чиргүүлтэй
• Volvo-27.5тн даацтай Тенттэй чиргүүлтэй

Холбоо барих дугаар: 88840442

Мэйл хаяг: sugarsuren@ikhbodi.mn

Их бодь  экүйпмэнт

Их бодь зуурмаг

Бетон зуурмагын үйлдвэр нь 2024 оны 05 сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Sany брэндийн "HZS120X8" загварын цагт 120м3 бетон тээвэрлэх хүчин чадал бүхий 10 миксер машинтай үйл ажиллагаагаа явуулж байна.

2025 онд ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоог амжилттайгаар нэвтрүүлсэн.

Бид чанартай түүхий эд материал, баталгаажсан хяналтын жин, мэргэшсэн хамт олон бетон зуурмагын нийлүүлэлт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх болно.

Холбоо барих дугаар: 72306600

Мэйл хаяг: info@zuurmag.mn

Их бодь  зуурмаг
Их бодь  борлуулалт

Их бодь борлуулалт

Их Бодь Борлуулалт ХХК нь 2024 онд үүсгэн байгуулагдсан. Бие даан охин компани болохоосоо өмнө 2018-2024 оны хооронд 3-8 хүний багын бүрэлдэхүүнтйгээр Их Бодь констракшны 99 апартмент, Амгалан View Apartment, Түмэн Амгалан, Найрамдал Residence болон Мандах наран хотхоны 7,8,9-р  төслүүдийн үндсэн борлуулалтаар амжилттай ажиллсан туршлагатай. Энэхүү компани нь одоогийн баримталж буй алсын хараа нь: Бид Их Бодь групп-ын хэрэгжүүлж буй төслүүд дээр үргэлжлүүлэн тоготвортой ажиллахаас гадна, өөрсдийн хүний нөөцөө нэмэгдүүлэн бусад барилгын компаний төсөл дээр ажиллан компанийхаа цар хүрээг нэмэх зорилготой.

Холбоо барих дугаар: 90037227

Мэйл хаяг: sales@ikhbodi.mn

Их бодь Хангамж

“Их Бодь Хангамж” ХХК нь “Их бодь” Группын охин компани болон 2024.04.01-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын барилгын салбарт барилгын материал худалдаа, хэв хашмал болон дагалдах бараа материалыг нийлүүлэгчдийн тоог нэгээр нэмэн үндсэн 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Бид харилцагчиддаа түргэн, шуурхай, уян хатан, шинэлэг, соёлтой үйлчилгээг хүргэхэд анхааран ажиллаж, эх орныхоо хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтын төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулан, барилгын салбарт шинэлэг бүтээгдэхүүнийг цаг алдалгүй нийлүүлэн та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно.

Холбоо барих дугаар:  90013699

Мэйл хаяг:  bat-uul@ikhbodi.mn

Их бодь  Хангамж
Их бодь  Гэрэгэ

Их бодь Гэрэгэ

Байгуулагдсан огноо: 2023.03.20

Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа

• Хууль зүйн асуудлаар амаар эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр зөвлөгөө өгөх
• Хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах, дүгнэх
• Үйлчлүүлэгчийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх
• Нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах
• Шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох
• Салбарт хамааралтай хуулиудаар сургалт, сурталчилгаа, судалгаа хийх.
• Үйлчлүүлэгчийн хүсэлтээр хууль зүйн магадлан дүгнэлт, дотоод хяналт, гэрээний хэрэгжилтийн үйл явцын хяналт, үйл ажиллагааны процессийн зураглал гаргах

Холбоо барих дугаар: 88188155

Мэйл хаяг: lawyer@ikhbodi.mn

Их бодь инженеринг

Манай байгууллага болох “ИХ БОДЬ ИНЖЕНЕРИНГ” ХХК  2024оны 2сарын 14 нд байгуулагдсан. “ИХ БОДЬ” группын гүйцэтгэж буй төслүүд дээр сантехник, цахилгаан, агаар сэлгэлт төмөр хийцлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй хүний бүрэлдхүүнтэй хамт олон юм.

Эрхэм зорилго: Барилгын салбарын Цахилгаан, Сантехник, Агаар сэлгэлтийн  компанууд дунд өрсөлдөхүйц чанартай, эрчим хүчний хэмнэлттэй, хүрээлэн буй орчинд ээлтэй зөв инженерийн шийдэлтэй төсөл дээр хамтран ажиллана.

Холбоо барих дугаар: 80117205

Мэйл хаяг: engineering@ikhbodi.mn

Их бодь  инженеринг
Оүшн-Оюу ХХК

Оүшн-Оюу ХХК

Манай компани 2006 онд байгуулагдсан бөгөөд 2025 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө, барилга угсралт, үйлдвэрлэлийн чиглэлээр эрчимтэй, тогтмол үйл ажиллагаа явуулан өргөжин тэлсээр байна. Бид Захиргаа, санхүүгийн газар болон Барилга үйлдвэрийн газар гэсэн хоёр бүтцийн нэгжтэй бөгөөд үндсэн нийт 9 хүний баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Бидний үнэт зүйл нь компанийн зөв зохион байгуулалт, хурдтай ажиллах хүч, чанартай материаллаг бааз, стандарт норм, дүрэм, аюулгүй ажиллагаа, чадварлаг боловсон хүч бөгөөд бид үнэт зүйлдээ түшиглэн үйл ажиллагаагаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг эрхэмлэн ажиллаж байна.

Бид одоогийн байдлаар “Шинэ Амгалан Плас II” төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд манай төсөл төлөвлөгөөний дагуу, хэвийн явцтай урагшилж байна. Бид “Оүшн Оюу” компаниараа дамжуулан нийгэмд тодорхой үр дүнг авчрах бодит төслүүдийг хэрэгжүүлж эх орондоо “Ногоон” бүтээн байгуулагч болох хүсэл тэмүүллийг өвөртлөн ажиллаж байна.

Холбоо барих дугаар: 88914640

Мэйл хаяг: dolgordulam@ikhbodi.mn

Өндөр цагаан цахиурт

2024 онд "Өндөр цагаан цахиурт" ХХК нэртэйгээр "Их бодь групп" ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан. Оффис болон орон сууц, үйлдвэрийн барилгын гадна талын шилэн ба металл фасадын ажлыг чанарын өндөр түвшинд маш хурдан шуурхай хийж гүйцэтгэнэ. Одоогоор үндсэн 18н ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоо гүйцэтгэж буй ажил: Мандах наран хотхоны 8-р блокийн гадна металл фасадын ажлыг БНСАУ-н ган металл хавтангаар хийж гүйцэтгэж байна.

Холбоо барих дугаар:  89113493

Мэйл хаяг:  gantulga@ikhbodi.mn

Өндөр цагаан  цахиурт
Шинэлэг өргөө цамхаг ХХК

Шинэлэг өргөө цамхаг ХХК

Алсын хараа: Барилгын салбарт шинэ технологи нэвтрүүлдэг Монголын шилдэг компани болох

Эрхэм зорилго: Хүн, байгальд ээлтэй, шинэлэг технологиор шилдэг барилга бүтээж, салбартаа тэргүүлэх.

Үнэт зүйл: Сайн санаа-Сайхан сэтгэл

Уриа үг: Шинэлэг, шилдэг санааг шингээнэ.

Дархан уул аймагт "Бодь апартмент" 108 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Холбоо барих дугаар: 8889-8232

Мэйл хаяг: munkhtsetseg.l@ikhbodi.mn